SONO АППЛИКЭЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ийн “СОНО” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авч боловсруулах уг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Иймд, та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та “СОНО” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягт илгээсэн 4 оронтой баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Та"SONO"аппликейшнийг “Google play store” болон “App store”-оос татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно.Бүртгүүлэх мэдээлэлд:
· Гар утасны дугаар;
· Овог, нэр;
· Регистрийн дугаар;
· Цахим шуудангийн хаяг;
· Фэйсбүүкийн нэр, ID, фэйсбүүкийн бүртгэлтэй и-мэйл;
Аппликейшний хэрэглэгчид дараах шаардлагыг тавина. Үүнд:
· Монгол Улсын иргэн байх;
· 18 насанд хүрсэн байх;
· Ухаалаг гар утастай, өөрөө ашиглаж чаддаг байх;
"SONO" та бүртгүүлсний дараа доорх мэдээллүүдийг таныбиометрикийн хандалтын зөвшөөрлийн дагуу хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох https://rico.mn/ сайтад боловсруулах болно. Үүнд:
· Холбоо барих мэдээлэл
· Холбоо барих жагсаалт;
· Байршил;
· Зураг;
“SONO” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалтруу хандаж таны найзын хүрээллийг тодорхойлох, мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхтэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ашигладаг.
“SONO” аппликэйшн нь таныг аппликэйшнд нэвтрэх үед таны байршлыг авч танд ойрхон байрлах үйлчилгээний салбаруудыг санал болгохын тулд байршилыг ашигладаг бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй.
“SONO” аппликэйшн нь таныг барьцаатай зээлийн хүсэлт илгээх үед, таны илгээсэн зургийг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлэх зээл олгох шийдвэр гаргах зорилгоор таны зургийг ашигладаг.
1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
2. Та “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ний “СОНО” зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:
3. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.a”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.b”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
5. “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “СОНО” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.Бүтээгдэхүүн үйлчилгээ, нөхцөл:
· Финтек шугамын эрх: Финтек зээлийн шугамын эрх, кредит картын зээлжих эрхийн дээд хэмжээ нь Зээлдүүлэгчээс баталсан Зээлийн бүтээгдэхүүний нөхцлийн хүрээнд хэрэглэгчийн мэдээлэлд үндэслэн тооцоологдсон дүн байна.
· Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ тухай бүр сунгах эрхтэй.
· Өдрийн хүү: 0% - 0.19% хүртэл байна.
Итгэлцлийн үйлчилгээ:
· Аппликейшн болон цаасаар Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулан манай итгэлцлийн үйлчилгээг авах боломжтой.
· Итгэлцлийн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг Аппликейшнаар дамжуулан эсхүл манай байгууллагатай холбогдон авах боломжтой.
6. “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ийн “СОНО” зээлийн аппликэйшний эрх, үүрэг.
a. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;
b. Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;
c. “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:
i. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
ii. Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
iii. Худал мэдээлэл өгсөн;
iv. Хууран мэхэлсэн;
v. “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;
vi. “СОНО” зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
vii. Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
viii.Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн финтек зээлийн шугамын эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;
7. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал. “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
a. Бүх хэрэглэгчид мэдээллээ устгах эсвэл цуцлах боломжтой бөгөөд манай “SonoMongolia” фейсбүүк, гэрээний хүрээнд баталгаажсан цахим хуудас болон info@sono.mn хүсэлт гаргаснаар үйлчилгээгээ хаалгах боломжтой.
b. “SONO” аппликэйшн нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулах, эсвэл ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэддэггүй.
c. “SONO” аппликэйшн нь өгөгдлийн найдвартай байдлыг хангадаг бөгөөд стандарт шифрлэлт, мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг. Мэдээлэл хамгаалах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг болно.
d. “SONO” aппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
e. “SONO” aппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
f. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн “1 болон 5”-аар зүйлээс өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
g. Хэрэглэгч Аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
i. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
ii. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
iii. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-д мэдэгдэх;
iv. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
v. Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
h. Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
8. Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “СОНО” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
9. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “СОНО” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг үндэсний дата төвийн ДАН нэвтрэлтийн системээр баталгаажуулна. Хэрэв “СОНО” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “СОНО” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
Та “СОНО” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягт илгээсэн 4 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ийн “СОНО” зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.
Хэрэглэгч Цахим зээлийн эрх нээх гэрээ болон Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.